2023.10.16-2023.10.20

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Хөрөнгө оруулалтын багц бүр бондын хөрөнгө оруулалтаас ямар нэг байдлаар ашиг хүртдэг. Хөрөнгийн зах зээл хүнд хэцүү үед бонд өгөөж хүртэх боломжийг олгодог. Гэхдээ хувьцаанаас бүрэн зайлсхийх нь таны хөрөнгө оруулалт инфляцын төвшнөөс хурдан өсөхгүй гэсэн үг юм." 

-Сюзэ Орма

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол Улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт тогтвортой үзүүлэлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,005.3 нэгжид хадгалагдаж өмнө долоо хоногийн мөн үеэс өөрчлөлтгүй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 6.8% буурсан үзүүлэлттэй байна. 7 хоногт "Инвескор ББСБ" ХК-ийн нийт 817.8 сая төгрөгийн хувьцаа арилжаалагдаж хамгийн идэвхтэй үнэт цаасаар тодорсон бол хамгийн их өсөлттэй үнэт цаасаар "Глобал Монголиа Холдинг" ХК 52.0 хувийн өсөлт үзүүлснээр, хамгийн их бууралттай үнэт цаасаар "Дархан гурил тэжээл" ХК 27.5 хувийн уналт үзүүлснээр тус тус тодорлоо. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 7 хоногийн эцэст 10.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нээлттэй хувьцаат компаниудын III-р улирлын тайлан МХБ дээр нийтлэгдэж эхэлсэн ба өнгөрсөн долоо хоногт "Говь" ХК, "Хас Банк" ХК-иудын тайлан нийтлэгдсэн байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал S&P 500 индекс 2.4% буюу сүүлийн нэг сарын хамгийн том долоо хоногийн уналтыг үзүүллээ. DIJA индекс 1.6% унасан бол Nasdaq Composite индекс бусад голлох индексүүдээс хамгийн их уналтыг үзүүлсэн бөгөөд бараг л баавгайн зах зээл буюу уналт руу шилжих дөхөж, 2022 оны эхэн үеийн өдрийн дээд үзүүлэлтээсээ 19.91%-аар доогуур түвшинд хаагдлаа. Геополитикийн асуудал, Холбооны Нөөцийн Сангийн албан тушаалтнуудын удаа дараа сүүлд хийсэн бодлогын хүүгийн түвшнийг удаан хугацаанд өндөр түвшинд барих төлөвтэй, шаардлагатай бол нэмж өсгөх дохиог зах зээлд өгсөн мэдэгдэл, тус мэдэгдэлтэй холбоотой урт хугацааны бондын өгөөж сүүлийн 16 жилийн шинэ дээд цэгт хүрсэн зэрэг нь зах зээлд сөргөөр нөлөөлсөн байна. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын STOXX Europe 600 индекс хүүгийн түвшний талаарх тодорхойгүй байдал, Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн улам хурцдаж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолын улмаас 3.44%-аар буурчээ. Мөн дээрх эрсдэлүүдээс гадна 3-р улирлын санхүүгийн тайлангууд хүлээгдэж буй үр дүнд хүрэхгүй байгаатай холбоотой хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэл итгэлийг 7 хоногт улам дордуулсан байна. Бусад томоохон хөрөнгийн зах зээлийн индексүүд мөн улаанаар хаагдлаа. Италийн FTSE MIB 3.12%, Германы DAX 2.56%, Францын CAC 40 индекс 2.67% буурсан үзүүлэлттэй байна. Их Британийн FTSE 100 индекс мөн 2.60 хуваар буурсан байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Японы хөрөнгийн зах зээл долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.3%, TOPIX индекс 2.3% буурсан байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн сүүлд өгсөн мэдээллээр хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байх болно гэж мэдэгдсэн нь бондын өгөөжийн өсөлтийг бий болгосон. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.76%-аас 0.83%-д хүрч, сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. 


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын асуудал даамжирч байгаатай холбоотой Хятад улсын хувьцааны ханш 7 хоногт огцом уналаа. Shanghai Composite Index 3.4%-аар, CSI 300 4.17%-аар тус тус буурлаа. Хонг Конгод Hang Seng индекс мөн 3.6%-аар буурсан байна. 

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

2023 оны 10-р сарын 9-ноос 2023 оны 10-р сарын 13-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20,910 ширхэг үнэт цаасыг 2,090,698,250 төгрөгөөр арилжаалжээ.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.63%-д хүрч өнгөрсөн 7 хоногоос буурлаа. 1 сарын хугацаатай ЗГ-ийн үнэт цаасны өгөөж 5.6% байгаа бол 1 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 5.41% байна.  (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 


Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ойрхи Дорнодод дайн дэгдсэний дараа эрсдэл ийн түвшин бага хөрөнгө оруулалтын хэрэгслүүд эрэлттэй болж Европын засгийн газрын бондын өгөөж эрс буурсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын инфляцын мэдээ өгөөжийн уналтыг намжаасан ба Германы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.75%-д хүрлээ. 


Япон Улсын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.80% байсан бол долоо хоногт 0.76% болж буурсан байна. 


Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 2023.10.19 

"Худалдаа, хөгжлийн банк" ХК нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг байгууллагын сегментэд олгох дүн: 50.0%, жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 20.0%, иргэдийн сегментэд олгох дүн: 30.0%-иар хийхээр тус тус төлөвлөсөн. 2023 оны 3-р улирлын байдлаар байгууллагын сегментэд 520 сая төгрөг, жижиг, дунд бизнесийн сегментэд 2.7 тэрбум төгрөг, иргэдийн сегментэд 5.0 тэрбум төгрөгийн зээл олгож нийт 8.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна. 

Дэлгэрэнгүй

"ХААН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 2023.10.19 

"ХААН банк" ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 183,379,788,200 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Татан төвлөрүүсэн хөрөнгийг мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт 16% буюу 29.3 тэрбум, цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт 19% буюу 34.8 тэрбум, ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт 34% буюу 62.4 тэрбум, орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт 31% буюу 56.9 тэрбум тус тус зарцуулахаар  үнэт цаасны танилцуулгад тусгасан. Үүнээс 2023 оны 3-р улиралд мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтад 2.1 тэрбум төгрөг, цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 4.9 тэрбум төгрөг, ногоон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд 38.7 тэрбум төгрөг буюу нийт 45.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ЖЕРОМ ПАУЭЛЛ: ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН ТОГТВОРТОЙ БАРИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

2023.10.20 

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Жером Пауэлл “Төв банк бодлогын хүүгээ тогтвортой барих төлөвтэй байгаа”-г мэдээллээ. Тэрбээр “Хэрэв АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байвал цаашид бодлогын хүүг дахин өсгөх магадлалтай”-г тодотгосон байна. Мөн “Урт хугацааны Засгийн газрын бондын өгөөжийн өсөлт тогтвортой хэвээр байвал бодлогын хүүг өсгөх шаардлагыг бууруулж магадгүй” гэж онцолжээ.

Дэлгэрэнгүй

ОУВС: БНЭУ 2028 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН 1/5-ИЙГ БҮРДҮҮЛНЭ. 

 2023.10.20  

БНХАУ-ын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2028 он гэхэд 23.61 их наяд ам.доллар хүрэх бол БНЭУ-ынх 5.94 их наяд ам.доллар хүрнэ гэж Олон Улсын Валютын Сан мэдээллээ. Дээрх хоёр улс хамтдаа 2023, 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал орчим хувийг бүрдүүлнэ гэж Олон Улсын Валютын Сан онцолж байна.

Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

Б.Билэгжаргал  | Хөрөнгө, баялгийн удирдлагын менежер